Финландын Парламентын тэргүүний албан ёсны айлчлал эхэллээ

pinlandiin terguun Улсын Их Хурлын дарга З.Энхболдын урилгаар Бүгд Найрамдах Финланд Улсын Парламентын дарга эрхэмсэг ноён Эеро Хейнэлуома манай улсад хийх албан ёсны айлчлалаа өнөөдрөөс эхэлж байна.  Ноён Эеро Хейнэлуомаг өнөөдөр өглөө  “Чингис хаан” олон улсын онгоцны буудалд газардахад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Финландын парламентын бүлгийн дарга Н.Батцэрэг, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг болон албаны бусад хүмүүс угтлаа.Ноён Эеро Хейнэлуома энэ үеэр хэлэхдээ, албан ёсны айлчлал нь Монгол, Финландын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхэн жил тохиож байгааг онцлоод “Монгол Улс сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байгаа нь харагдаж байна.

Тиймээс өөрийн биеэр айлчилж байгаа энэ өдрүүдэд Монгол орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн үйл явцыг өөрийн нүдээр харах хүсэлтэй байна” гэдгээ илэрхийллээ. УИХ-ын дарга З.Энхболд ноён Эеро Хейнэлуомаг өнөөдөр 13.50 цагаас Сүхбаатарын талбайд угтан авч, хүндэт зочны хамтаар Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа хүндэт зочин Төрийн ордны “Баганат” танхимд хүндэтгэлийн дэвтэрт гарын үсэг зурах юм. Улсын Их Хурлын дарга З.Энхболд дараа нь Бүгд Найрамдах Финланд Улсын Парламентын дарга эрхэмсэг ноён Эеро Хейнэлуомаг албан өрөөндөө хүлээн авч уулзана. Эрхэмсэг ноён Эеро Хейнэлуомаг гурав хоног үргэлжлэх айчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг нартай уулзахаар төлөвлөөд байгаа юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …