Хоёр дахь гэрлэлтээ аз жаргалтай болгох зөвлөмж

1(819)Сэтгэл судлаачид хоёр дахь гэрлэлтийг эхнийхээсээ илүү сайхан бас аз жаргалтай болдог гэж үздэг. Гэхдээ хоёрдахь гэрлэлт бүр нэгдэхээсээ сайхан болж чаддаггүй ч доорхи хэдэн дүрмийг сахихад хоёрдахь амьдралаа аз жаргалтай бас бат бөх болгож болно гэнэ.

-Аминч үзлээ хая:Хэрвээ эхний салалтын шалтгаан нь нөхрийнх нь хууралт болон хувиа хичээдэг зангаас болсон бол эрэгтэй хүн энэ гэрлэлтийн дараа хэтэрхий аминч үзэлтэй болдог. Ахин гэрлэхдээ эхний алдаагаа давтахгүй гэсэндээ өөрийнхөө эрх ашгийг тэргүүнд тавих хамгаалах гээд байдаг. Шинэ нөхрөө ханиа гэж үзэхээс гадна дарангуйлагч, миний эрх ашгийг хясан боогдуулагч гэж хардаг. Хэрвээ энэ зангаа орхихгүй бол нэг ч эр хүний дэргэд тань тогтохгүй. Нэг эр хүнд өширхсөн өсөө нөгөөгөөс нь авахын хэрэгггүй.

-Бүх зүйл та хоёроос шалтгаална : Эхний гэрлэлтийн муу муухай бүхэн хоёр дахь гэрлэлтэнд заавал “удамшина” гэж байхгүй. Бүх зүйл та хоёроос хамаарах агаад шинэ гэр бүл нь эхнэр нөхөр хоёрын харилцан ойлголцол дэмжлэг зүтгэл дээр тулгуурладаг.

-Ахин гэрлэснээ зарла: Таны найз нөхөд хуучин нөхөр гэрлэлтийн чинь тухай зөндөө ихийг мэддэг. Хэрвээ шинэ амьдрал зохиогоод байхад ширээний ард өмнөх амьдралын тань тухай яриа хөөрөө, дурсамж ундраад байх юс бол хоёрдахь нөхөр тань удаан тэсэхгүй. Иймд найз нөхөддөө гэрлэсэн гэдгээ шууд хэл. Ялангуяа найз хүүхнүүддээ шинэ нөхрийн дэргэд өмнөхийн тухай ярьж болохгүй гэдгийг ойлгуул. Мөн тэдний дэргэд шинэ нөхөртөө хайртай гэдгээ эгзгийг нь тааруулан мэдрүүлээд өг.

-Шинэ нөхрийнхөө өмнөх амьдралыг бүү сөх : Энэ дэлхий дээр та ганцаараа алдаагүй шинэ нөхөр тань бас л өмнө нь эхнэртэй хүүхэдтэй байсан байж болно. Өөрөө цэвэрхэн хүн мэт нөхрөө өмнөх амьдралаар нь бүү буруутга.  Өмнөх эхнэр хүүхдийн асуудлаа шийдэхэд нь уужим сэтгэл гарган хүлээцтэй ханд. Хэрвээ хүүхэдтэй бол тэтгэмж төлөхөөр хуучин эхнэртэй нь ярилцаж тохир. Энэ нь тэр эмэгтэйн хүүхдээр нь барьцаалах гэсэн байнгийн дарамтанд зовж сууснаас хамаагүй дээр. Хүүхэдтэйгээ уулзахад нь явуулж бай.

-Хуучин нөхрийнөө урхинд ахиж бүү ор: Таныг шинэ амьдрал зохиосныг хуучин нөхөр тань мэдээд хардаж харамлаж буцааж авах гэж магад. Утсаар ярьж өмнөх сайхан амьдралаа дурсан таныг залхаах байх. Ийм тохиолдолд эрс шийдэмгийгээр хатуу үгээ хэлэххэрэгтэй. Яаж зовоож байсныг нь сануул. Таныг нэг удаа хуурсан эсвэл гар хүрч байсан бол ахин тэгэхгүй гэсэн баталгаа байхгүй. Гэртээ байгаа өмнөх амьдралын дурсгал бүхнийг гарга. Хэрвээ хүүхэдтэйгээ уулзах гэж ирвэл гэртээ бус өөр газарт цаг тохир.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …