Энэ 7 хоногт “11 11” төвд 608 иргэн ханджээ

1111Энэ 7 хоногт Засгийн газрын “11 11 төв”-д нийт 608 иргэн хандаж санал хүсэлт, гомдол, шүүмжлэл, талархлаа илэрхийлжээ. Засгийн газраас ахмадуудын тэтгэвэр тэтгэмжийг 15-30 хувиар  нэмэгдүүлэх шийдвэр гаргасантай холбогдуулж иргэдээс энэ талаар тодруулахаар тус төвд нилээдгүй хандсан байна. “Нийгмийн даатгалын ерөнхий газар Засгийн газрын 2014 оны 15 тоот тогтоолоор тэтгэврийн хэмжээг 200000 хүртэлх тэтгэврийг 27000 төгрөгөөр, 200000-600000 хүртэлх тэтгэврийг 22000 төгрөгөөр, 600000 дээш тэтгэврийг 20000 төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн болно. Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд Загсийн газраас тэтгэвэр нэмэхтэй холбоотой, тогтоол шийдвэр гарсан тухай бүрд нь хэрэгжилтийг хангаж ажилладаг болно” гэсэн хариултыг иргэдэд өгчээ.

Мөн боловсролын салбартай холбоотой хэд хэдэн асуудлаар иргэд “11 11” төвд хандсан байна. Боловсролын байгууллагад ажиллаж байгаа нярав, нягтлан, тогооч зэрэг  ажилчид таван жилийн тэтгэмж авч чаддаггүй. Эдгээр ажилчдад тэтгэмж олгох боломжтой юу гэдгийг тодруулжээ. Энэ асуултад холбогдох яамнаас “Боловсролын хуулийн 43,6 дугаар заалтын дагуу боловсролын салбарын туслах ажилтнуудад 2014 оны 1-р сарын 1-ны өдрөөс  эхлэн сум, тосгон, багт 5 жил тасралтгүй ажилласан тохиолдолд 6-сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний  тэтгэмж олгож эхлээд байгаа” хэмээн хариулсан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 http://zasag.mn

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …