Станцуудад нийлүүлэх нүүрсний үнийг 10 хувиар нэмсэн байна.

imagesНүүрсний уурхайнууд цахилгаан станцуудтай энэ онд нүүрс нийлүүлэх гэрээгээ байгуулж эхэлжээ. Энэ жилээс уурхайнуудын алдагдлыг бууруулахаар нүүрсний үнэ болон тээвэрлэлтийн зардлыг Эрчим хүчний зохицуулах газар, ШӨХТГ-аас нэмэхээр болжээ.

Өнгөрсөн наймдугаар сараас эрчим хүчний шинэ тариф мөрдөж эхэлсэнтэй холбоотойгоор энэ жил станцуудад нийлүүлэх нүүрсний үнийг 10 хувиар нэмсэн байна. Ингэснээр Багануурын уурхайгаас авах нэг тонн нүүрсний үнэ 20500-22500, Шивээ-Овоогийнх 16000-18000 төгрөг болон нэмэгджээ. Өнгөрсөн сарын сүүлийн байдлаар цахилгаан станцууд 124.3 тэрбум төгрөгийн нүүрсийг худалдан авсан байна. Үүнээс 123.4 тэрбумыг төлжээ. Станцуудын нүүрсний уурхайд өгөх өрийн үлдэгдэл 9.4 тэрбумд хүрчээ.

index

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …