Зүрхэн шоколад хийх арга

3246626074_d952d0c8ef_oТун удахгүй гэгээн хайрын баяр болох гэж байна. Энэ өдөр охид бүсгүйчүүд маань хайртай залуудаа хайраа илчлэн зүрхэн хэлбэртэй шоколад бэлэглэдэг болоод удаж байна. Тиймээс хайртдаа зориулан хэрхэн өөрийн гараар зүрхэн хэлбэртэй шоколад бэлтгэх аргыг хүргэж байна.

1. Шоколадаа зорж жижиглэн, жижиглэсэн шоколаднаасаа төмөр саванд хийнэ.

2. Шоколадаа хийсэн савнаасаа арай том саванд ус хийж зөөлөн галаар буцалгана. Ингээд буцалж буй усны ууран дээрээ шоколадаа барьж хайлуулна.

3. Хайлсан шоколад дээрээ үлдсэн шоколадаа бага багаар нэмж жигд хайлуулна.

4. Бүх шоколадаа хайлж дуусмагц зүрхэн хэвэндээ хийнэ. Заавал зүрхэн ч гэлтгүй өөрийн хүссэн хэлбэр дүрсэд оруулж болох бөгөөд шоколадаа хатуурахаас арай өмнө нэмэлт чимэглэж болно. Мөн хуванцар хэвэнд хийх гэж байгаа бол шоколадаа бага зэрэг хөрсний дараа хийх хэрэгтэй. Эс бөгөөс хуванцар савны хэв алдагдах, хуванцраас ялгарах хорт бодис шоколаданд тань шингэнэ.

index

Санал болгох мэдээ

ДЭМБ-аас зөвлөж буй дархлаа дэмжих хүнснүүд

Цар тахлын үед сэтгэл тайван байх, унтаж амрах, шим тэжээлтэй хүнс хэрэглэснээр дархлаа дэмжигдэж, халдварын …