Анхнаасаа хэл ам дагуулсан МУИС-д хийгдэх бүтцийн өөрчлөлт буюу МУИС-ийн Удирдах зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолыг 2 сарын 7-ны Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн захирамжаар түтгэлзжээ.
МУИС-ийн ректор А.Галтбаяр тэргүүтэй хүмүүсийн МУИС-д хийгдэх бүтцийн өөрчлөлтийн тухай дээрх шийдвэр шинэчлэлт нэрийн дор улайран, хүчлэн хийгдсэн нь үнэндээ энэ “шинэчлэлт” гэгчээс ямар сөрөг үр дагавар гарч болохыг, түүнийг хэрхэн даван туулах талаар огт яриагүй, багш оюутны санаа бодлыг сонсоогүй, дээрээс өгсөн шийдвэрийг хэрэгжүүлэх гэж зүтгэсэн нь эхнээсээ ойлгомжтой байсан гэж учир мэдэх хүмүүс ярих юм билээ. МУИС-ийн шинэчлэлт нэртэй элэ ойлгомжгүй үйл явцаас болж нэгэнт шинээр байгуулагдаад байгаа сургуулийн захирлуду юу хийх, аливаа албан бичиг баримт, санхүүгийн баримтанд хэн гарын үсэг зурах нь ойлгомжгүй болж, энэ боловсролын дээд байгууллагын шинэчлэлт нь өөрөө өөртөө чөдөр тушаа болсон үйл хэрэг боллоо.
А.Галт