Хүүхэд саатуулах аргууд

huuhedТа гэр орны ажлаа хийж байхдаа хүүхдээ яаж саатуулдаг вэ? Дээр нь өлгөсөн бөмбөг, өгсөн тоглоомыг чинь огт тоохгүй байна уу? Тэгвэл танд хэдэн арга санал болгоё. 1. Хэдэн лаа асааж хүүхдийн өмнө тавибал тэр бүжиглэн буй лааны дөлийг гайхан ширтэх болно. Гэхдээ мэдээж түүнийг ганцааранг нь лаатай үлдээж болохгүй.
2. Өрөөндөө өнгө бүрийн цэвэр даавуу өлгөвөл хүүхэд чинь хэвтэж байхдаа түүнийг сонирхон ажиглах болно.
3. Хүүхдээ угаалгын машины өмнө суулгаад үзээрэй. Тэр нэг хэсэгтээ л сатаарна.
4. Өнгө бүрийн агаарын бөмбөлөг үлээн, өрөөн дундуур энд тэндгүй өлгөөрэй.
5. Тортой шувууг харан суух түүнд үнэхээр таатай байх болно.
6. Хэрэв та урьдчилан төлөвлөөгүй зардлаас айгаагүй бол нойлийн цаас өгөөд үз дээ.
7. Энэ бүх арга тус болохгүй бол хамаатан садан, найз нөхдөө урьцгаа.
8. 9-13 настай охинтой тохиролцон хүүхдээ харуулвал бүр ч сайн. Хөвгүүдээр харуулж болох ч тэд жаахан хүүхдийг айлгадаг, бас ширүүн харьцаатай.
9. Эмчид үзүүлэх, дэлгүүр явах, зугаалахдаа олон төрлийн тоглоом, сонирхлыг нь татах эд юмс авч яваарай. Тэгвэл танд амсхийх чөлөө гарна.

index

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …