848.3 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний зээл шинээр олгоно

imagesМонгол Улсын Засгийн газраас Монголбанктай хамтран хэрэгжүүлж байгаа “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойших хугацаанд иргэд нийт 919.9 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 14 мянга 868 иргэнд 848.3 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний зээл шинээр олгохоор шийдвэрлэжээ.

Энэхүү хөтөлбөр хэрэгжихээс өмнө банкууд өөрийн эх үүсвэрээс 980 тэрбум төгрөгийн зээлийг 32 мянган иргэнд олгоод байна. Хоёрдугаар сарын 13-ны өдрийн байдлаар өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 844.3 тэрбум төгрөгийн зээлийг найман хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 17 мянга 105 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 482.4 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг найман хувьд шилжүүлсэн байна.

Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн 2013 оны зургадугаар сараас жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээл олгох хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотойгоор ипотекийн зээлийн өсөлт хурдассаныг Монголбанкнаас онцолж байгаа юм. Өнөөдрийн байдлаар жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөрт нийт 31 мянга 970 гаруй иргэн хамрагджээ. 

Д.Биндэръяа

Ugluu-logo1719

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …