Ам.долларын ханш өсчээ

52547f9213495_(42)Монголбанкны албан ханшаар ам.доллар хоёрдугаар сарын эхэнд 1723 төгрөгтэй тэнцэж байсан юм. Харин өчигдрийн байдлаар нэг ам.долларын албан ханш 1749 төгрөг болж, сарын эхэн үетэй харьцуулахад 26 төгрөгөөр өсчээ. Ам.долларын ханш он гарсаар 1720 орчим төгрөг дээр тогтвортой байсан ч хоёрдугаар сар гарсаар ийнхүү нэмэгдсэн байна.

Гэхдээ ханш аажмаар өссөөр дээрх төвшинд хүрлээ.Өөрөөр хэлбэл, огцом өсөлт төдийлөн ажиглагдсангүй. Монголбанкны хувьд ханшийн хөдөлгөөн өдөрт дээшээ, доошоо хоёр төгрөг дотор хэлбэлзэхийг хүлээн зөвшөөрдөг байна.

Д.Биндэръяа

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …