Энгийн зочид буудлын цэвэр орлого 3.1 тэрбум

da9d67d4cbbe4498big2013 оны дөрөвдүгээр улирлын статистик мэдээлэлд хамрагдсан 336 зочид буудлын орлого 16 тэрбум төгрөгийг давж, сүүлийн гурван жилийнхээ хамгийн сайн өсөлтийг үзүүлсэн байна. 2013 оны Үндэсний статистикийн хорооны статистик нэгтгэлд хамрагдсан 336 аж ахуйн нэгжийн 289 нь энгийн буудал байсан бол 22 нь хоёр одтой, үлдсэн нь гурав болон түүнээс дээш одтой зочид буудал байсан байна.

Цэвэр орлогыг гурван ангиллаар авч үзсэнээс хоёр одтой буудлуудын орлого хоёр дахин өсч, өсөлтөөрөө тэргүүлжээ. Харин энгийн зочид буудлын цэвэр орлого 3.1 тэрбум төгрөгт хүрсэн нь жилийн өмнөхөөс 68.5 хувиар нэмэгдсэнээрээ бичигдсэн бол гурав болон түүнээс дээш одтой зочид буудлуудын орлого 12.7 хувиар өссөн байна. 2013 оны статистик мэдээлэлд хамрагдсан зочид буудлууд нийт 599 мянга 944 зочин хүлээн авсан нь 2012 онтой харьцуулахад 2.5 хувиар өсчээ.

Энэ нь 2012 оны өсөлттэй дүнтэй харьцуулахад удааширсан байна. Гурав болон түүнээс дээш ангиллын зочид буудлууд хамгийн их зочин хүлээн авсан буюу нэг буудалд 7007 зочин ногдож байгаа бол хоёр одтой зочид буудал жилд 1743 зочин, энгийн буудал дунджаар 1336 зочин хүлээн авсан гэж тооцоолжээ.

Д.Амар

index

 

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …