Венад Ираны цөмийн хөтөлбөрийн уулзалт эхлэлээ

imagesИраны цөмийн хөтөлбөрийг хязгаарлах асуудалд бүрэн дүүрэн хэлэлцээрт хүрэх зорилготой олон улсын төлөөлөгчдийн уулзалт Австрийн Вена хотод эхэллээ. Дэлхийн зургаан хүчирхэг улсын төлөөлөгчдийн Ираны албаныхантай хийж буй уулзалт, хэлэлцээ гурван өдөр үргэлжилэх аж. Уулзалт, хэлэлцээнд Европын холбооны Гадаад хэргийн дарга Кэтрин Эштоноор ахлуулан АНУ, Их Британи, Франц, Хятад, ОХУ дээр Герман улс нэмэгдсэн бүрэлдэхүүнтэй “P5+1” гэж нэрлэгдсэн багийн Гадаад хэргийн сайд нар Ираны төлөөлөгчид оролцож байгаа юм. Европын холбооны Гадаад хэргийн дарга Кэтрин Эштон даваа гарагт /II.17/ Ираны Гадаад хэргийн сайд Мухаммад Зарифтай оройн зоог барьсныхаа дараа Тегераны цөмийн хөтөлбөрийг хориглох удаан хугацааны хэлэлцээ амжилттай өндөрлөнө гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ.

Өмнө нь өнгөрсөн арваннэгдүгээр сард талуудын байгуулсан гэрээ, хэлэлцээний дагуу Иран улс уран баяжуулах үйлдвэрлэлээ хумьж эхэлсэн билээ. Үүний хариуд олон улсын зүгээс Тегераны эсрэг авч хэрэгжүүлж байсан зарим хоригоо цуцлаад буй юм. Гэвч одоог хүртэл талуудын хооронд Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой хардлага, сэрдлэгэ байсан хэвээр байгаа аж. Ираны зүгээс цөмийн хөтөлбөрөө цэвэр энхийн зорилготойгоо мэдэгдсээр атал Барууныхан үүнийг цөмийн зэвсэг үйлдвэрлэх боломжтой хэмээн хардсаар буй юм.

index

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …