АНУ-ын Калифорниа мужид амьдардаг 38 настай Болонди Бэннэт хэмээх энэ бүсгүй дунд эргэм насныханы барби гэдгээрээ олонд танигдах болжээ.
Дэлхийд барби эмэгтэй хэмээх нэрээрээ алдартай аболсон олон бүсгүйчүүд бүгд л 20 гаран насны залуухан охид байдаг бол Болонди тэднээс хөгшин гэдгээрээ онцлог юм.
Дунд насныханы барби бүсгүй хүүхэлдэй шиг болохын тулд 25 мянган фунт зарцуулсан бөгөөд хөх, урууландаа силикон шахуулж, ботокс хийлгэсэн байна. Тэрээр өөрийнхөө тухай “Би 18 настайгаасаа эхлэн тоглоомын дэлгүүрт ажиллаж эхэлсэн. Үүнээс хойш гоё сайхан барбинуудыг харах болгондоо тэдэн шиг болох юмсан гэж бодох болсон. Ингээд одоогоос 8 жилийн өмнөөс эхлэн барби болох хүсэлдээ хөтлөгдөн мэс засалд орж эхэлсэн. Би эгэл жирийн хүн шиг байх дургүй гэдгээ ойлгосон.” гэжээ. Мөн Болонди “Би өмнө нь мэс засалд ороогүй байхдаа ч сайхан эмэгтэй байсан. Найз бүсгүйчүүд маань надтай хамт явахаас төвөгшөөдөг байсан .Учир нь залуус надад хамаг анхаарлаа хандуулаад байдаг байсан юм” хэмээн ярьсан байна.
Одоо тэр тодорхой эрхэлсэн ажилгүй бөгөөд интернэтээр зураг авахуулах санал хүлээн авч фото моделиор ажиллан мөнгө олдог гэнэ.