Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр өнгөрсөн нэгдүгээр сард Монголбанк болон арилжааны банкуудад иргэд, аж ахуйн нэгж нийт 255.8 кг алт тушаажээ. Энэ нь 2013 оны нэгдүгээр сард алт тушаалт 540.4 кг байсантай харьцуулахад буурсан үзүүлэлт юм.
2013 оны туршид Монголбанкинд тушаасан алтны хэмжээ оны эхнээс зургаан тонн давж, сүүлийн хоёр жилийнхээ дээд түвшинд хүрээд байсан юм. Харин энэ оны эхний сард Монгол Улс 39.4 сая ам.долларын үнийн дүнтэй нэг тонн боловсруулсан болон хагас боловсруулсан алтыг Их Британи руу экспортолсныг мөн статистик мэдээлэлд дурдсан байна.
Нэмж хэлэхэд экспортод гаргасан алтны үнийн дүн нийт экспортын үнийн дүнгийн 12.2 хувийг бүрдүүлж байгаа юм. Алтны үнийн дүнгийн нийт экспортод эзлэх хувь хэмжээг 2013 оны эхний сартай харьцуулахад 7.4 хувиар өссөн байна.
Д.Үүлэн