Зун улиралд бог малыг хэрхэн бэлчээн хариулж тарга тэвээрэг авахуулах вэ?

imagesМанай сайт  зөвлөгөө буландаа  хүний амьдрал ахуйд хэрэгцээ шаардлагатай олон төрлийн зөвлөгөө зөвлөмжийг  оруулж байх болно. Энэ хүрээндээ бид  шинэ залуу малчиддаа  зориулан  монголчуудын уламжлалт мал аж ахуйг хэрхэн хөтлөх, мал маллахад юуг анхаарах ёстой талаарх мэдээллийг цувралаар оруулж байхаар боллоо.

Зун улиралд бог малыг хэрхэн бэлчээн хариулж тарга тэвээрэг авахуулах  вэ?

–  Зуны цагт бог малыг  хангай буюу түүнд ойролцоо газар уул хярын завсар, нам жижиг толгод олонтой, гол хөдөө тэгширсэн саруул тал хоолой, жалга хотос дагаж агь, шавганы  хөл, хүмүүл, гогод, таана, мангир, хиаг,хялгана, ерхөг, ботууль, улаан бор хэрс, түргэн цагаан, тошил, туулайн тагнай, хурган чих, шарилж, ганга, шийрэг газар дагуулж сэлгүүлэн  хариул

– Бог малаа зуны хар чийг  арилмагц  аль  соргог,  амт шимт сайтай ногоог дагуулан хариул. Үдийн цагт  хороолуулж түр амраагаад дахин бэлчээ. Оройн хар чиг буухаас урд хотлуулж хурга ишгээ хөхүүлэн сааж хэвтэшлүүл

– Хонь ямаагаа халуун нартай,  хар чийггүй өдөр өглөөний сэрүүнд  эрт бэлчээ. Нарийн сэрмүүн, соргог шинэ ногоотой бэлчээрт салхи сөргүүлэн хариул. Нарны элч хурцдах үдийн алдад  хангай газар бол гол булгийн усанд  өдөр бүр үдээс өмнө усалж, зүлэг ширэгтэй сэрүүн газар түр бэлчээрлүүл. Нарны элч буурахыг харгалзан  уул хярын ар бэл дагуулан  хариул. Дунд буюу говь газар үдийн халууныг тааруулан өдөр бүр  булаг худгийн хүйтэн усаар  усалж, бэлчэн хариулвал зохино.

– Зун бог малыг ногоонд цадаж таргалах үед хааяа нэг салхины уруу ширүүн тууж хөлөргөвөл таргалах тэвээрэг нь   түргэн байна

-Зун цагт зарим өдөр бударгана, таана, хүмүүл, шувуун хөл, мангир, хэрстэй газар хариул. Ихэнх өдөр хөдөө бэлчээрийн  хиаг, хялгана, ерхөг зэрэг шим сайтай ногоо дагуулан хариул, мал түргэн таргалах болно

– Хонь ямаагаа намаг шавартайудаан битгий хариул, ул туру унь дэвтэж,гэдэсний цагаан хорхой, эргүү өвчин   олно.

– Зуны цагт  халуун нартай өдөр уул, хяр толгодын ар хамрын  сэрүүн сэргэлэн  байдалтай газар  дагуулан, салхитай бол сөргө, салхигүй бол  биеийн сүүдрийг нь дагуулан тархай шиг хариулж яв. Ингэж хариулвал хонь хорж тээрэх нь бага. Сайн идэшлэх болно. Хорж тээрсэн хонио салхины өөд тарааж хариул.

Үргэлжлэл бий…

Ugluu logo

Санал болгох мэдээ

Цагаан сар: Хадаг, архи хоёрыг хадгалж чадсан айлд эд мөнгө тогтдог

Монгол түмний уламжлалт баяр болох цагаан сар удахгүй болох гэж байгаатай холбогдуулан таван өнгийн хадгийн …