Алтны роялтиг багасгах хуулийг баталснаар Монголбанкинд 1.3 тонн алт тушаагдсан байна

1ud89vtegt2pk3hdmp5le7na3uУИХ-аас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар алтны роялтиг багасгах хуулийг баталсан. Ингэснээр алт олборлогчид алтаа Монголбанкинд тушаасан тохиолдолд роялтиг 2.5 хувь болгож бууруулах боломж бүрдсэн юм.

Хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Монголбанкинд тушаасан алтны хэмжээ ч нэмэгдсэн байна. Он гарсаар эхний хоёр сард Монголбанкинд 1.3 тонн алт тушаагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 651 килограмм буюу хоёр дахин өссөн үзүүлэлт юм.

Монголбанк цаашдаа ч тушаагдах алтны хэмжээ эрс нэмэгдэж, эдийн засаг дахь гадаад валютын нөөц нэмэгдэнэ гэсэн итгэлтэй байна.

Д.Үүлэн

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …