Телевизийн алдартай шоу нэвтрүүлгүүдийн шүүгч, продюсер Саймон Коуэлл гэгээн хайрын Валентины баяраар /II.14/ 2 кг 900 гр эрүүл саруул хүүтэй болсондоо магнай хагартал баярлаж сууна. Өдгөө 54 настай Саймон нас хэвийсэн хойно мэндэлсэн анхны үрээ аавынхаа нэрээр Эрик хэмээн нэрлэсэн юм.
Тэрээр гэнэтийн баярт мэдээг сонссон даруйдаа “Авъяаслаг британичууд” телевизийн шоуны шалгаруулалтаа орхин шууд Нью-Йорк руу ниссэн аж. Саймон Коуэлл хорвоод мэндлээд удаагүй бяцхан үртэйгээ уулзсан даруйдаа энэ мэдээг бусадтай хуваалцахаар яаравчилсан байна.
Тэрээр хүүтэйгээ авахуулсан хэд хэдэн хар цагаан зургаа “Twitter” хуудсандаа байршуулж, царайлаг хүүгээрээ хэрхэн бахархаж, хайрлаж буйгаа гайхуулаад амжсан юм. Сон Эрик нь 54 настай Саймон Ковеллийн анхны, Лорен Силвермэний хоёр дахь хүүхэд нь болж байна. Учир нь түүний эхнэр Лорен Силвермэн урд нь гэр бүлтэй байсан бөгөөд долоон настай Адам хэмээх хүүтэй.
Саймон Ковелл өнгөрсөн даваа гарагт 10 хоногтой Эрик хүү, найз бүсгүй Лорен Силвермэний хамт Майами далайн эрэгт өнжжээ. Сайман бүх ажлаа орхин бяцхан хүүдаа анхаарал хандуулах болсон гэнэ. Түүнийг ийнхүү далайн эрэг дээр сайн аавын үүргээ гүйцэтгэн бяцхан хүүгээ салхилууулж байхад нь папарацичид амжин дурандаа буулгажээ.
Д.Үүлэн