Солонгос улсын урсгал дансны ашиг буурчээ

1boe8pl7asqhtm3sgi47f6ksemБНСУ-ын Төв банкны мэдээлснээр тус улсын урсгал дансны ашиг өнгөрсөн нэгдүгээр сард 3.61 тэрбум ам.доллар болж өмнөх сараас 2.8 тэрбум ам.доллараар буурсан байна. Хамгийн сүүлд өнгөрсөн оны хоёрдугаар сард БНСУ-ын урсгал дансны ашиг 2.71 тэрбум ам.доллар болж, хамгийн бага түвшинд хүрээд байсан юм.

Харин өнгөрсөн онд БНСУ-ын урсгал дансны ашиг 70.73 тэрбум ам.долларын ашигтай гарч түүхэнд байгаагүй өндөр амжилт үзүүлж байсан бол энэ онд урсгал данс нь 55 тэрбум ам.долларын ашигтай гарна гэж тус улсын Төв банк таамаглаж байгаа юм.

Д.Үүлэн

index

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …