Ойрад Монголчуудын түүх соёл, хэл бичгийн судлагааг дэлгэрүүлэн хөгжүүлэх, энэ салбарт судлаачдыг татан оролцуулах зорилгоор магистрант докторантуудын дунд зохион байгуулагдсан “Ойрад монголын түүх, соёлын асуудлууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өчигдөр 16:00 цагаас Пума Империал зочид буудлын хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус хурлыг “Тод номын гэрэл төв”, “Тод дөрвөлжин клуб”, “Oirad.mn” сайтаас санаачлан зохион байгуулсан бол “Юм Агай” сан санхүүжүүлэн дэмжиж оролцсон байна. Энэхүү хуралд МУИС, МУБИС, СУИС, Ховд ИС, Өвөрмонголын ИС, Шинжааны БИС, Тувагийн ИС, Халимагийн ИС-ийн судлаачид илтгэлээ ирүүлжээ. Энэ удаагийн ЭШХ-д Ховд ИС болон ОХУ-ын Халимаг, Тувагийн ИС-аас, мөн Өвөрмонголын Их сургуулиас нийт 40 гаруй илтгэл ирүүлснээс шүүгчдийн бүрэлдэхүүн шүүн тунгааж 8 илтгэлийг сонгон 3-р шат буюу хэлэлцүүлэгт оруулж, бусад илтгэлүүдийг хэвлүүлэх эрхээд шилжүүлсэн байна. Та бүхэнд хэлэлцүүлсэн болон хэвлэх эрхтэй болсон илтгэлүүдийг танилцуулья.
1. Г.Эрхэмбаяр (Идэр ДС-ийн багш, МУБИС-ийн магистрант) Ойрад Монголын түүхийн үечлэлийн асуудалд
2. Б.Батжаргал (МУИС-ийн докторант) Дашдаваагийн өөлдүүдийн нүүдлийн мөр
3. Ц.Урангоо (ШУА-ийн ХЗХ-ийн ЭША, магистрант) “Дөрвөн ойрадын түүх тууж хэмээн оршив” судрын хэлний судалгаа
4. Б.Түндэвцэрэн (МУИС-ийн магистрант) Дээд Монголчуудын аман аялгууны үгсийн сангийн тухай шинжлэх нь
5. Д.Урангоо (Ховд ИС-ийн магистрант) Бодончийн хавцалаар нутаглагч Захчин нарын байгаль шүтлэгийн өвөрмөц дурсгалууд
6. М.Мөнгөнцэцэг (СУИС-ийн багш, докторант) Ойрадын бий биелгээний эрүүл мэндийн ач холбогдол
7. С.Солонго (ӨМИС-ийн магистрант) Монгол баатарлаг тууль дахь цаг барих аргын тухай
8. М.Алтаншагай (МУИС-ийн магистрант) Урианхайн газар чиглэсэн Оросын сонирхол
Хэвлүүлэх эрх олсон илтгэлүүд:
9. Х.Буянбат (Шинжааны Багшийн их сургуулийн докторант) Манж бичгийн “Харь элчийн данс”-наас Зүүнгарын элчийн бэлгийг үзэх нь
10. Чемидова Дельгир Петровна (Халимагийн ИС-ийн магистрант) Халимагийн соёл ба үндэсний ухамсар дахь “Гал”
11. Цебекова Н.Н (Халимагийн ИС-ийн магистрант)Халимаг ардын үлгэрийн ангилалын тухай
12. Зулцэцэг (ӨМИС-ийн докторант) “Жангар”-ын бар хэвлэлийн шинэ хандлага
13. Т.Өлзийсан (ӨМИС-ийн докторант) Аримпилын “Жангар” хорин гурван бүлэг дэх Долоон тогтоол гэдэг хэллэгийн тухай
14. Б.Нанжид (Халимагийн ИС-ийн докторант) Ойрад-монголын баатарлаг тууль “Даньхүрэл” дэх морины дүрслэлийн уран сайхны констант ба харьцуулсан судалгаа
15. Сурнаа (ӨМИС-ийн магистрант) Жангар тууль дахь “Арам”-н тухай
16. О.Тайван (ӨМИС-ийн докторант) Тууль-ийг дайн байлдаанд хайлж байсан уламжлал
17. Ланцанова Мария Алексеевна (Халимагийн ИС-ийн магистрант) Халимагийн газар усны нэрний тухай домог ба түүний сэдвийн бүтэц
18. Б.В.Убушаева (Халимагийн ИС-ийн багш, докторант) Орчин үеийн хэл шинжлэлд өвөрмөц хэлцийг судлах нь (онол түүхийн асуудлууд)
19. Сумьянова Саглара (Халимагийн ИС-ийн докторант) Халимаг ба монгол хэлц үгэн дэх өнгөний тусагдахуун
20. Коваева Б.М (Халимагийн ИС-ийн багш, докторант) Аав ээжид зориулсан ойрад-халимагийн дууны сэдэв
21. Босхомджиев Мерген (Халимагийн ИС-ийн магистрант) Увш хааны тухай дуунууд
22. А.Басан (ӨМИС-ийн докторант) Түүхт баатар Мазан буюу түүний “Марал чихэн адуу”-ны учир
23. Ү.Мөнхдагва (ҮБТДС-ийн багш, МУБИС-ийн магистрант) “Хошууд” нэрийг дахин нягтлах нь
24. Чульчаева Г.М. (Халимагийн ИС-ийн докторант) Халимагийн уламжлалт махан хоолны нэрийн тухай
25. Т.Наранхүү (Ховд ИС-ийн магистрант) Дархад аман аялгууны үгийн сан, хэл зүйн онцлог
26. Дорджиева Наталья Григорьевна (Халимагийн ИС-ийн магистрант) Пальмовийн нэрэмжит Халимагийн үндэсний музей дэх ойрад-халимагийн соёлын өвийг хадгалах нь
27. Корнеев Геннадий Батыревич(Халимагийн ИС-ийн докторант) Тод үсгийн “Банзрагч-ийн хураангуй оршвой» хэмээх номын тухай
28. Ооржак Шончалай Дадар-ооловна (Тувагийн Хүмүүнлэгийн Судалгааны Хүрээлэнгийн ЭША, докторант) Зохиолч С.Сүрүн-Оолын “Төгсгөлгүй түүх”өгүүлэл дэх сэтгэл зүйн судалгааны талаар товч дурдахуй
29. Кужугет Шенне Юрьена (Тувагийн Хүмүүнлэгийн Судалгааны Хүрээлэнгийн ЭША, докторант) Тува хүүрнэл зохиол дахь хошигнол өгүүллүүдийн түүхэн хөгжлийн товч
30. И.М.Митриев (Халимагийн ИС-ийн докторант) Халимагийн хүмүүсийн харилцаан дахь эерэг үзэгдэл
31. Н.Наранжаргал (Халимагийн ИС-ийн докторант) Х.Б.Кануковын Монгол дахь үйл ажиллагаа
32. Г.Ариунболд (Батлан хамгаалахын ЭШХ-ийн ЭША, МУИС-ийн докторант) ХХ зууны эхээр тод үсгийг дахин сэргээхээр оролдсон нь зэрэг илтгэлүүдийг үүнд багтжээ.