Хууль зүйн сайд Х.Тэмүүжин төрсөн хүүгээ хуурамчаар үрчлүүлсэн үү

190dd9bae761d0eaoriginalХууль зүйн сайд  Х.Тэмүүжин  өөрийн төрсөн хүүгээ Канадад боловсрол эзэмшүүлэхийн тулд Канадын элчин сайдын зөвлөх, өөрийн  найзад хуурамчаар үрчлүүлсэн тухай баримтыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү олон нийтэд дэлгэлээ. Эцэг эх бүр хүүхдийнхээ  болвсрол, сайн сайхны төлөө хөдөлмөрлөж зүтгэх нь зүйн хэрэг боловч үүний тулд өөрийнхээ нэрээр овоглуулахаас татгалзаж, “хуурамч”-аар үрчүүлнэ гэж хэний санаанд багтах вэ?

Учир мэдэх зарим хүмүүс үүнийг авлигийн нууцлагдмал, сонгомол хэлбэр гэж үзэж байна. Учир нь авлига авахын оронд төрсөн  хүүхдээ өөр хүнд “түр, хуурамч”-аар үрчлүүлж,  тухайн хүнээр сурч боловсрох зардлыг нь гаргуулаад дараа нь буцаагаад эргээд өөрийн нэр дээр шилжүүлээд авчихаж болдог юм байна. Зарим хүмүүс үүнийг хуулийн цоорхойг ашигласан, бараг л “хүний наймаатай” тэнцэхүйц ноцтой асуудал гэж үзэх тохиолдол ч  байна. Хэрвээ энэ үнэн бол, төрсөн хүүхдээрээ ингэж “тоглож” болно гэж Хууль зүйн сайдын санаанд багтлаа гэж үү…

А.Галт

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …