ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Сочигийн бвлийн олимпоос медаль хүртсэн баг тамирчидаа шагнаж урамшууллаа. Ингэхдээ алтан медаль хүртсэн тамирчидад Mercedes Benz GL, мөнгөн медаль хүртсэн тамирчидад Mercedes Benz ML, хүрэл медаль хүртсэн тамирчидад Mercedes Benz GLK маркийн автомашиныг бэлэг болгон гардуулжээ. Энэхүү бэлэг олимпийн алтан медальт Юлия Липницкад ихээхэн таалагдсан байна. Харамсалтай нь тэрээр дөнгөж 15 настай тул автомашин жолоодох эрхгүй байгаа юм.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл






















