Өнөөдөр болох үйл явдлын тойм

3Өнөөдөр болох зарим үйл явдлын тоймыг хүргэе.

10.00 цагт Монгол Улсын Засгийн Газар, НҮБ-ын Хүн амын сан хамтран хэрэгжүүлж буй “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” төслийн хүрээнд нийлүүлж буй эм хэрэгсэл, тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа Эрүүл мэндийн яамны Б зааланд болно. Уг ёслолд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, НҮБ-ын ХАС-ийн Суурин төлөөлөгч Наоми Китахара нар оролцоно.

11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд “Амьтан, ургамлын дэлхийн өдөр”-ийн хүрээнд хийсэн ажил болон хэвлэл мэдээллийн байгууллагууд “Агнасан бус амьд амьтнаараа бахархая” аянд нэгдсэн талаар хэвлэлийн бага хурал хийнэ.  Хэвлэлийн бага хуралд БОНХ-ийн дэд сайд Б.Тулга, аянд нэгдсэн хэвлэл мэдээллийн байгууллага, ТББ-ын төлөөлөл, урлаг, спортынхон оролцоно.

18.30 цагт “Max Mall”-ын тавдугаар давхарт байрлах “976” арт галерейд  Төрийн соёрхолт, зураач Ц.Цэгмэд, МУЭХ-ны шагналт зураач Б.Баярт-Од нарын олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан үзэсгэлэн нээлтээ хийнэ.

Д.Үүлэн

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

УИХ дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга, гишүүд БНАУ-ын Үндэсний зөвлөлийн гишүүн Маркус Хофертой уулзав

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга Н.Батсүмбэрэл, Монгол Улсын …