Цэндийн Нямдорж. Энэ хүнийг танихгүй хүн Монголд үгүй. Өдгөө Монгол Улсын Их Хурлын гишүүн. 1956 оны наймдугаар сарын 10-нд Увс аймгийн Малчин суманд төрсөн. Ам бүл дөрвүүлээ. 1975 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1981 онд ЗХУ-ынЛенинград хотын Улсын Их Сургууль Хуульч мэргэжлээр тус тус төгссөн.
1981-1988 онд УЕП-ын газарт хэлтсийн прокурор, хэлтэс, тасгийн дарга, 1988-1990 онд Цэргийн ерөнхий прокурорын нэгдvгээр орлогч, 1990-1992 онд Хууль зүйн тэргүүн дэд сайд, 1990 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлд мэргэжилтэн, 1992-2000 онд УИХ-ын гишүүн, 2000-2005 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, 2000-2008 онд УИХ-ын гишүүн, 2005-2007 онд УИХ-ын дарга, 2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, 2008 оноос өнөөг хүртэл УИХ-ын гишүүнээр ажиллажбайгаа.
Орос хэлтэй, nyamdorj@parliament.mn гэсэн цахим шуудантай. Цахим хуудас нь http://nyamdorj.parliament.mn гэдэг.
Иймэрхүү албан ёсны аятайхан намтартай. Насаараа хууль хэрэгжүүлэх болон хууль тогтоох албанд зүтгэсэн том амьтан.
Ц.Нямдорж энэ хэрээрээ томоохон асуудлуудад орооцолддог нэгэн. “Женко” Х.Баттулгыг гүтгэснийг эс тооцвол тэр хэзээ ч шалгуулж үзээгүй. Түүний талаарх асуулт нэхсэн асуудлууд архивын материал шиг л овоорчихоод байдаг ажээ.
Заримаас нь цухас ишлэж, дахин сануулъя.
…Ц.Нямдоржийн тухай хэвлэл мэдээллээр цацагдсан хамгийн том дуулиан нь Тагнуулын ерөнхий газрын дарга байсан генерал Ж.Баатартай холбоотой. Ц.Нямдоржийг Хятадын тагнуул гэж тухайн үеийнЕрөнхийлөгч, Ерөнхий сайд УИХ-ын дарга нарт захидал илгээж байв. Гэсэн ч генерал Ж.Баатар өөрөөулсын нууц задруулсан хэргээр дөрвөн жилийн хорих ял авсан билээ. Өршөөлийн хуулиар суллагдсантэрбээр өөрийнх нь буруу байсныг одоо ч хүлээн зөвшөөрөөгүй. /эх сурвалж: 24 tsag.mn/
…Бүр 1990 оноос эхтэй. Тухайн үед Ц.Нямдорж Бээжинд очиж Хятадын тусгай албаныхантай уулзаж,дайлуулж цайлуулж, баас, шээс, бөөлжсөндөө хутгалдаж, бэлэг сэлт авсан баримт, нотолгоо Тагнуулын байгууллагад байдаг юм. Ц.Нямдорж дахиад 1991 онд Бээжин явсан. Энэ явалтын талаарх дэлгэрэнгүй мэдээ, материалууд мөн Тагнуулын байгууллагад хадгалагдаж байсан…
…Үүнээс үзэхэд Ц.Нямдорж Хятадын тагнуулын байгууллагад ашиглагдсан нь тодорхой байсан.Тагнуулын байгууллага гэдэг чинь өөр эх сурвалжаас ч мэдээлэл авна шүү дээ. Тэр журмаараа бид авдгаа авчихсан байсан болохоор 1992 оны сүүлчээр “Улаанбаатар” зочид буудалд Бээжингээс ирсэн хятадуудтай Ц.Нямдорж уулзах болоход нь “Ц.Нямдоржид техникийн хяналт тавь” гэх үүрэг өгснийг түүнд очоод хэлчихсэн байсан. Энэ мэтээс Ц.Нямдоржийн үзэн ядалт эхэлж, олон жилийн өс хонзон нь хуримтлагдсаар явсан юм билээ… Энэ нөхөр Хятадын тусгай албадтай холбогдож байсан нь хөдөлшгүй баримтаар тогтоогдчихсон зүйл. Ц.Нямдорж тагнуул хийх ямар ч чадваргүй, мэдлэг мэргэжлээр тун дулимагхан, хоцрогдсон, маш бүдүүлэг араншинтайгаас гадна коммунист үзэл суртлын тогоонд чанагдсан эрх зүйн ойлголтоосоо салж чадаагүй, шоронжсон сэтгэлгээтэй хүн…/Эх сурвалж: Niigem.mn генерал Ж.Баатарын ярилцлагаас…/… цааш нь