Өмнөд Солонгосын эмч нар ажил хаяна

3t6qkj9b09027q44opnnt7ajdaЗасгийн газрынхаа эрүүл мэндийн салбарт хийх шинэчлэлийн төлөвлөгөөг эсэргүүцэн Өмнөд Солонгосын эмч нар энэ сарын 10-нд ажил хаяхаа мэдэгдлээ. Солонгосын эрүүл мэндийн байгууллагуудын холбооны гишүүдийн олонх нь ажил хаях саналыг дэмжжээ.

Өнгөрсөн долоо хоногт тус холбооны гишүүдийн 70 хувь буюу 48 мянган эмч онлайн санал асуулгад оролцож, тэдний 76 гаруй хувь нь ажил хаяхыг дэмжсэн аж.

Ашгийн төлөө эмнэлгүүд болон телевизээр дамжуулан эмчийн зөвлөгөө өгөхийг зөвшөөрөх зэрэг Засгийн газрынхаа төлөвлөгөөтэй тус улсын эрүүл мэндийн байгууллагуудын холбоо санал нийлэхгүй байгаа юм.

Д.Үүлэн

Ugluu-logo171

Санал болгох мэдээ

ОХУ-ын генерал Финал Сарваровын амь насыг хөнөөжээ

Москвад цагын өмнө бөмбөг дэлбэрч, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын шуурхай албаны тэргүүн, дэслэгч генерал …