Солонгос улсад үүрэн телефоны үйлчилгээ эрхэлдэг хамгийн том компани болох KT компанийн цахим хуудсанд халдаж, тус сайтад бүртгэлтэй байсан 16 сая хэрэглэгчдээс, 12 сая хэрэглэгчийн мэдээллийг хакердсан хэрэг гарсан билээ. Тэгвэл энэхүү хэрэгт тус улсын иргэн Ким болон түүний хамтрагч хоёр залууг саатууллаа гэж өнөөдөр Сөүл хотын Төв цагдаагийн газраас мэдээллээ.
Дээрх гурван залуу нь мэргэжлийн хакер гэгддэг бөгөөд тэд сүүлийн нэг жилийн туршид KT компанийн цахим хуудсаас өдөр бүр хамгийн багадаа 1 000 хэрэглэгчийн мэдээлэллийг авдаг байсан нь тогтоогдоод байгаа аж. Тэд цуглуулсан мэдээлэл буюу иргэдийн овог нэр, гар утасны дугаар, иргэний үнэмлэхний дугаар , гэрийн хаяг зэргээ голдуу гар утсаар зар сурталчилгааны мессеж тараадаг компаниудад худалддаж 15 тэрбум 500 сая воны ашиг олжээ.
Д.Амар