Энэ долоо хоногт 11-11 төвд 1081 иргэн ханджээ

1111Засгийн газрын “11 11төв”-д 2014 оны 2 дугаар сарын 28-аас 03 дугаар сарын 7-ны хооронд 1081 санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл иржээ.  “Буянт-Ухаа” хорооллын орон сууцны  бүртгэлтэй холбоотой асуулт нэлээд ирсэн бөгөөд тус төвийн ажилтнууд Засгийн газраас гаргасан журмын талаар танилцуулж, мэдээлэл өгч ажиллажээ.

Хүнсний талон олгогдохгүй байна гэсэн асуултад хүнсний талон олголтыг 4 дүгээр сар хүртэл хойшлуулсан гэж Нийгмийн халамж үйлчилгэний ерөнхий газраас хариулсан байна.

Барилгын салбарт гадаадаас ажиллах хүч авахгүй байх хэрэгтэй гэсэн санал нэлээд ирсэн бөгөөд энэ тоог багасгах бодлого баримталж ажиллаж байна гэж Хөдөлмөрийн яам мэдэгджээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлээ.

http://zasag.mn

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …