Шинэ журмаар шалгарсан сургууль цэцэрлэгийн удирдлагуудыг томилж эхлэлээ

p18id8ebp1184945t1v64hot1hha1Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281.1.7, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоол “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”–ыг үндэслэн Боловсролын газрын даргын 2013 оны А/122 дугаар тушаалаар “Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах заавар” удирдамж батласан.
Уг удирдамжийн дагуу нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын  сургуулийн захирлын албан тушаалд 15, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд 17 нийт 32 ажлын байранд сонгон шалгаруулалт явууллаа. Тус сонгон шалгаруулалтаар 197 иргэн бүртгэгдсэнээс нийт 20 ажлын байран дээр 60 иргэн тэнцэн нөөцөд бүртгэгдсэн юм.
Сонгон шалгаруулалтаар хамгийн өндөр оноо авсан нэг иргэнийг тухайн ажлын байранд томилуулах саналын Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид санал хүргүүлж сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилгоо хийж эхэллээ.
Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн баталсан бөгөөд уг ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээ байгуулах бэлтгэл ажил хангагдаж байна. Хөдөлмөрийн гэрээний төсөлд Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо, НЗДТГ-ын холбогдох хэлтсүүдээс санал авч байгаа юм гэж Нийслэлийн боловсролын газраас бидэнд  мэдээллээ. 

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …