Голландын Pluriton компанийн Росс тахианы үүлдэр Монголд нутагшлаа. “Ажигана Мах импекс” компани эх орондоо тахианы мах нийлүүлж, чанарын шаардлага нийцсэн бүтээгдэхүүнээр хангахын тулд энэхүү үүлдрийг Монголд нутагшуулжээ.
1958 оноос хойш Монгол Улсад Голландын шинэ үүлдрийг турших гэж оролдсон ч олон шалтгаанаар амжилтад хүрч чадаагүй. Гэсэн ч өнөөдөр Монголын олон чиглэлийн мэргэжилтэн эрдэмтэн, докторуудтай хамтарч энэхүү дэлхийн №1 үүлдрийг Монголд нутагшуулах ажил амжилттай хийгджээ.
“Ажигана Мах импекс” компани нийт монголчуудынхаа дунд нэр өгөх уралдаан зарлаж, 20000 орчим санал авчээ. Тэдгээр саналуудын дотроос Улаанбаатар хотын Сонгино-Хайрхан дүүргийн иргэн Л.Цэцэгдэлгэрийн “ОРГИО” нэрийг сонгож, тахиагаа нэрлэсэн байна.
Монголоороо гоёсон Монголдоо өсгөсөн тахианы махыг энэ сардаа багтан зоогийн газрууудад түгээж эхлэх юм.