Амралтын зоог: Үхрийн махан рагу

83e24204868b2921521e722ffd805e99Орц:

– Үрхийн мах  280-300 гр

– бөөрөнхий сонгино  200 гр

– шар лууван  200 гр

– манжин 130 гр

– төмс 70 гр

– гахайн өөх 60 гр

– лоолийн нухаш 1 х.х

– хуурай гурил

Хийх  арга: 

Үхрийн цээжний юмуу далны махыг зүсч нундаг  давс повоороор амт оруулж шараад  гүнзгийдүү  ёроолтой саванд тослог бор шүүстэй нь хамт хийж, үхрийн ясны шөл нэмэн зөөлөн галаар 20-30 минут битүү жигнэнэ. Жигнэх явцад  хуурсан сонгино, шар лууван , чанасан манжин, лаврын навч, бага зэрэг хуурсан лоолийн нухаш, хуурай гурил нэмж үргэлжлүүлэн жигнэж болно.

Үхрийн махаар хийсэн рагуг 3-4  зүсмээр бэлдэж  таваглан ногооны сүмстэй шарсан төмсөөр  хачирлана.  Ногооны сүмсийг мах жигнэсэн шүүсэнд бэлтгэнэ. Хөгшин үхрийн  махаар энэ хоолыг бэлтгэх бол урьдчилан цуужуулсан  хольцонд дарж шүүсжүүлэн зөөлрүүлнэ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

ЗГ:Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гэр …