Тээврийн хэрэгслүүдээс автозам ашигласны төлбөр авна

indexОдоогоор нийслэлд нийт 262 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэгдсэнээс 176 мянга нь  суудлын, 50 орчим мянга нь  ачааны, 14 мянга нь том оврын автобус, 10 мянга гаруй нь тусгай зориулалтын машин, 1000 гаруй  мотоцикл, 3500 гаруй  өөрөө явагч хэрэгсэл байдаг аж. Эдгээр авто машин нь нийслэлийн авто замын хөдөлгөөнд өдөр тутам оролцож элэгдэл үүсгэн эвддэг боловч зам ашигласныхаа хувьд ямар нэгэн төлбөр, хураамж төлдөггүй.

Зөвхөн тээврийн хэрэгсэл эзэмшиж байгаагийнхаа төлөө хөрөнгийн татвар болох Автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг төсөвт төлдөг. Цаашид Авто замын сүлжээг сайжруулах, өргөтгөн шинэчлэх, засварлах, арчлан хамгаалахад санхүүгийн эх үүсвэрийг бий болгох шаардлага тулгарчээ. Тиймээс нийслэлийн авто замаас олох орлогыг нэмэгдүүлэхээр Авто замын тухай хуулийн дагуу орон нутгийн зам ашигласны төлбөрийг нийслэлийн авто зам хэрэглэгчдээс авахаар шинэ журмыг НИТХ-аас баталсан. Ингэснээр нийслэлийн замын сангийн хөрөнгө жилд 8,8 тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломжтой гэж тооцоолсон байна.

Л.Амар

index

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …