Өнөөдрөөс яг гурван жилийн өмнө Японы ард түмнийг аймшигт гунигт автуулсан Цунами болсон билээ. Эл гамшигаас болж 18600 хүн амиа алдаж, 2800 хүн ор сураггүй алга болсон бол 267000 өрх орон гэргүй болсон юм.
Одоогоор цунамийн гамшигт өртсөн газар нутгийн 80-90 хувь нь нөхөн сэргээгдсэн бөгөөд орон гэргүй болсон өрхүүдийн 57 мянга нь гэр оронтой болжээ.
Жил бүрийн энэ өдөр Япончууд аймшигт өдрийг дурсан, талийгаачдын араас хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсон юм.