Цөмийн технологи, цацрагийн аюулгүй байдлын талаар мэдлэгийн хүрээг өргөжүүлэх зорилгоор цацрагтай ажиллагч мэргэжилтнүүд, ЭША, оюутан залуучуудын дунд Цөмийн энергийн газрын нэрэмжит бооцоот бодлогын уралдаан зарлаж байна.
Бодлого
Монгол улсын стандарт MNS 5072:2001-ийн дагуу 1-р зэргийн барилгын материалын хувийн цацраг идэвх 370 Бк/кг (радийн эквивалент) -аас хэтрэхгүй байх ёстой. Барилга барих материал нь үйлдвэрлэх үедээ Радийн изотопоос өөр цацраг идэвхт изотопыг агуулаагүй бөгөөд MNS 5072:2001 стандартын шаардлагыг хангасан гэж үзвэл уг материалаар босгосон 200x200x20 см ханын гадаргуу дээр хамгийн ихдээ хэдэн мкЗв/цаг цацрагийн тунгийн чадал үүсэх вэ?
Бодолтыг ямар ч аргаар хийж болох бөгөөд өгөгдөөгүй бүх мэдээллийг өөрөө сонгон хэрэглэнэ.
Уг бооцоот уралдааны бодлогын бодолтыг ЦЭГ-ын ЦХШТЛ-д энэ оны 3-р сарын 31-ний дотор бичгээр эсвэл цахим хэлбэрээр ирүүлнэ. Бодолтыг уралдааны комисс шалгаруулж 4-р сарын 14 өдөр ЦЭГ-ын хурлын танхимд 15 цагаас танилцуулан өргөмжлөл, бооцоог гардуулж бодолтыг оролцогчдоор танилцуулна.
Бооцоо
1- р байр 1 : Өргөмжпөл, 100000 төгрөг
2- р байр 2 : Өргөмжпөл, 50000 төгрөг
Өвөрмөц санааны тусгай шагнал 1: Өргөмжпөл, 20000 төгрөг
Хариулт ба шийдлийг ЦЭГ-ийн лаборторид хүргүүлэх буюу radlab@nea.gov.mnхаягаар 3-р сарын 31-ний дотор илгээнэ. Нэмэлт асуултыг 62263160 утсаар лавлаж болно.