УИХ-ын дэд дарга М.Энхболдын ивээл дор Монгол Улсад хөрөнгө оруулагчид, гадаадын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид, шилдэг эдийн засагчдыг урьж “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга зам”сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг 2014 оны гуравдугаар сарын 14-нд Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.
Энэ хэлэлцүүлэгт гадаадын томоохон банкны суурин төлөөлөгчид болон УИХ-ын гишүүдээс өнөөгийн Монгол Улсын макро эдийн засагт хийсэн томоохон дүгнэлт, санал зөвлөмжүүдийг танилцуулах бөгөөд Засгийн газарт санал зөвлөмж хүргүүлэх, эдийн засгийн хүндрэл бэрхшээлээс гарах арга замын талаар хэлэлцэх юм байна.
Хэлэлцүүлэгт оролцох эрдэмтэн судлаачдыг УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын алба бүртгэж байгаа бөгөөд 51-261027 дугаарын утсаар бүртгэлийг авч байна.
Д.Амар