“Хаан банк” байж боломгүй том алдаа гаргалаа
Монголдоо хамгийн томоохонд тооцогдох банкнуудын нэг бол “Хаан банк”. Гэтэл “Танд ойрхон, түмэнд итгэлтэй″ гэх уриатай энэ банк тийм найдвартай биш гэдгээ саяхан өөрсдийнхөө үйлдлээр баталсан байна. Учир нь нэгэн хэрэглэгчийн данснаас мөнгө дутсан бөгөөд эрэл сурал болсоны эцэст мөнгөө олж авчээ.
Биедээ болон бэлнээр хадгалах нь эрсдэлтэй хэмээн банкинд итгэж байхад дансан дахь мөнгийг нь бусдад авч өгсөн нь банк ямархуу ажиллаж байгааг харуулж байгаа юм. Мөнгө нь дутсан хэрэглэгч нэлээдгүй хөөцөлдсөний эцэст өнгөрсөн сар буюу хоёрдугаар сарын 20-ны өдөр Хаан банкны 6-р Бичил хорооллын салбар дэх теллер нь С.Катя гэх хүнд 350 мянган төгрөгийг гаргаж өгсөн болохыг тогтоосон байна. Чухам яагаад мөнгийг нь өөр хүнд өгсөн болон овог нэр, хүйс, регистер нь хүртэл өөр байхад мөнгийг гаргасан нь сонин байгаа юм. Мэдээж хэрэглэгчийг одоогийн байдлаар хохиролгүй болгоод байгаа гэнэ. Гэхдээ хэрвээ хэдэн төгрөг дансандаа хадгалсан болон хэдэн төгрөг авсанаа нарийн мэддэггүй хүн бол энэн маягаар мөнгөө зувчуулуулсан байж болох талтай байгаа юм. Тиймээс иргэд минь банк найдвартай гээд итгэж байхынхаа оронд сайн шалгаж байх хэрэгтэй болжээ.
эх сурвалж: www.times.mn