ШӨХТГ-аас “Аса” циркд хийсэн шалгалтын дүнгээ олон нийтэд танилцуулж, тус байгууллагын удирдлагуудад 9 сарын хугацаатай алдаа дутагдлаа засах үүрэг өгсөн билээ. Гэтэл үүний дараахан буюу өчигдөр Д.Дагвадорж аварга хэвлэлийн хурал зарлаж, ШӨХТГ-ын дарга О.Магнайг ” Шантаачаар гарж ирчихээд, улстөржиж байна. Намайг Мэргэжлийн сумогийн Их аварга болж явахад О.Магнай юу хийж байсан юм бэ. Цирк анх тулгандаа цоггүй л байсан. Бүх зүйлийг хууль дүрмийн дагуу явуулсаар ирсэн. Энэ асуудлаар Захиргааны хэргийг шүүхэд хандсан байгаа” гэдгээ мэдэгдсэн юм.
Энэ бүхэнд хариу барих гэсэн мэт О.Магнай дарга өөрийнй твиттер хуудсаар дамжуулан “Хувьчлалын гэрээгээ эргээд нэг хар, зөрчсөн байна уу, үгүй байна уу” хэмээн жиргэлээ.