Үсээ хэрхэн хурдан ургуулах вэ

long-hair-tumblr-pe0duix01. Уураг бол үсний хоол.

2. Витамин C эрүүл үстэй байх шалтгаан.

3. B –гийн төрлийн витаминууд үс ургалтыг ихэсгэдэг.

4. Төмөр үсний уналтыг зогсооно. Бүсгүйчүүд ялангуяа сарын тэмдэгийн үед ихээр төмрийн дутагдалд орж үсний уналт нь ихэсдэг учир энэ үед заавал уух хэрэгтэй.

5. Ус сайн уу. Өдөрт дор хаяж 4-6 стакан ус ууж байж хүн эрүүл байна. Харин үсний уналт ихтэй бол дор хаяж 6 стакан ус ууж байж үсний хуурайшилт багасна.

6. Согтууруулах ундаа бол үсний дайсан. Үсээ түргэн эрүүл ургуулах хүсэлтэй байгаа бол согтууруулах ундааг бага хэрэглэ. Мэдээж хааяа уух тохиолдол байна шүү дээ. Тэгвэл 150гр улаан цагаан дарс уух тутамд 1 стакан ус, хэрэв өндөр хэмжээний дарс уухаар шийдсэн бол 100гр тутамд 2 стакан ус уух хэрэгтэй.

7. E витаминийг бүсгүйчүүдийн витамин E витамин арьс үсний хоол л гэсэн үг. Тэр болгон элбэг хүнсэнд байдаггүй ч төрөл бүрийн самаранд харин их хэмжээгээр агуулагддаг.

8. Тамхиа зогсоо. Тамхи хуйханд очих цусны эргэлтийг багасгаж үсийг хүчил төрөгчийн дутагдалд оруулдаг. Ингэснээр үсний булцруй ширгэж хуйх хуурайшин үс ихээр унадаг.

9. Гялалзсан зөөлөн үсний анд А витамин. А витамин нь үсний ус тослогийг тэнцвэржүүлэхээс гадна үсний гэмтэлийг багасадаг ач холбогдолтой. А витамин нь лууван, хулуу, чихэрт төмс, гүн ногоон өнгөтэй бүх төрлийн ногоонд ихээр агуулагддаг.

10. Өдөр тутмын амрах хооллох цагийн хуваариа алдалгүй барьж бай. Цагтаа хооллож унтаж амарч байх эрүүл эрч хүчтэй байхын нэг чухал хэсэг. Сайн амраагүй үед арьс хуурайшиж үс ихээр унадаг шүү дээ. Мөн байнгийн дасгал тодорхой хэмжээгээр хийж бай. Ингэснээр бодисийн солилцоо цусны эргэлт нэмэгдэн арьс үс өөрөө аяндаа эрүүлжиж эхэлнэ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …