180 тэрбум төгрөгийн богино хугацаат, 30 тэрбум төгрөгийн урт хугацаат үнэт цаасыг тус тус арилжаалжээ

къкъМонгол Улсын Засгийн газрын үнэт цаасны арилжааны хуваарийн дагуу энэ оны нэгдүгээр улиралд нийт 600 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий үнэт цаас арилжаалахаар төлөвлөөд байна. Харин нэгдүгээр улирлын эхний хоёр сарын дараах байдлаар 350 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг арилжаалсан гэж Сангийн яамнаас мэдээллээ.

Ялангуяа сүүлийн тайлант сар болох хоёрдугаар сард 180 тэрбум төгрөгийн богино хугацаат, 30 тэрбум төгрөгийн урт хугацаат үнэт цаасыг тус тус арилжаалжээ. Арилжааны мэдээллээс харахад Монгол Улсын Засгийн газрын урт хугацаат үнэт цаасанд зарласан дүнгээс гурав дахин өндөр санал ирсэн байна. Мөн богино хугацаат үнэт цаасанд ч зарласан дүнг давсан хэмжээний худалдан авах санал иржээ.

Үүнээс гадна Засгийн газрын үнэт цаасны өгөөж өнгөрсөн хоёрдугаар сард 0.3-2.7 хүртэлх хувиар өссөн байна. Тухайлбал таван жилийн хугацаатай үнэт цаасны өгөөж 2.7 хувиар өсч, 13 хувьд хүрчээ. Мөн 10 жилийн хугацаатай үнэт цаасны өгөөж 1.4 хувиар өсч, 14.2 хувьд хүрсэн аж. 2014 оны төсвийн жилд шинээр гаргах болон дахин санхүүжүүлэх Засгийн газрын он дамжих үнэт цаасны үлдэгдэл 1.4 их наяд төгрөг байхаар төсвийн тухай хуулинд заагаад байгаа юм. Энэ хүрээнд Сангийн яамнаас Засгийн газрын мөнгөн хөрөнгийн хэрэгцээнд үндэслээд, арилжааны хуваарийг улирлаар гаргаж эхлээд байна. 

Д.Амар

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …