Орон сууцны үнэ дундаж орлоготой иргэдийн худалдан авах чадвараас өндөр байна

шүМонгол Улсад орон сууцны нийлүүлэлт 2014оныг  2013 онтой харьцуулахад 30 хувиар өсөх тооцоотой байна. Орон сууцны нийлүүлэлт 2016 он хүртэл одоогийн түвшнээс буухгүй гэж шинжээчид үзэж байгаа аж. Мөн дунд болон урт хугацаанд дэд бүтэц өргөжиж, барилгажих нөөц талбайд нэгдсэн шийдэлтэй орон сууцны хорооллууд баригдахаар төлөвлөгдсөн нь нийлүүлэлтийг тогтвортой болгоно гэж үзэж байна.

2014 онд Улаанбаатар хотод 37 мянга 49 айлын 211 төсөл хэрэгжүүлэхээс 21 мянга 450 айлын 150 орчим төсөл нь энэ ондоо ашиглалтад орох төлөвтэй байгаа юм. Ашиглалтад орох орон сууцны дийлэнх нь Хан-уул дүүрэгт баригдаж байгаа бол Чингэлтэй дүүрэгт нийт орон сууцны төслийн дөрвөн хувь нь хэрэгжинэ.

Төслүүдийн нэг метр квадратын дундаж үнэ нь Хан-Уул дүүрэгт 2.6 сая төгрөг, Чингэлтэй дүүрэгт 2.4 сая байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт нэг метр квадратын үнэ дунджаар 1.5 сая төгрөг байна. Ерөнхийдөө одоо борлуулагдаж байгаа орон сууцны үнэ дундаж орлоготой иргэдийн худалдан авах чадвараас өндөр байгаа учраас иргэд орон сууцны нөхцлөө илүү сайжруулах байдлаар хязгаарлагдмал хүрээнд үргэлжлэх байдал ажиглагдаж байгааг судлаачид онцолж байгаа юм байна. 

Д.Амар

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …