Хүмүүний сэтгэл гэдэг агуу их эрч энергийн эх үүсвэр байдаг гэдэг. Тэгвэл аливаа хүний сэтгэлд чиглэн, сэтгэлийн энерги хүчийн нэмэгдүүлж чадваас тухайн хүмүүний хийж хэрэгжүүлж байгаа ажил үйлс бүтэхийн ялдар дор эрүүл мэнд, сэтгэл санаа тогвортой байхын эх үндэс болдог билээ.
Дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа цахим хэрэглэгч Монголчууддаа зориулан Өглөө.мн сайт бурханы шашны дээдийн ном, уншлага гүрэмийг “Ном хурахуй” буландаа аудио уншлага хэлбэрээр оруулж эхэллээ. Эх орноосоо хол, гандан хийд очих боломжгүй ч гэсэн эдгээр заслын ном нигуудыг эрхэм хүмүүн та сэтгэлийн чинаддаа сүслэн уншуулваас тус эрдэм нь дэргэдээ лам багшаа залж уншуулсантай магад адил болой.
Энд дарж Ном хурахуй цэсруу орно уу
Эхний удаад бид буддист хүмүүн таны хийморь лүндээг сэргээх, ажил үйлсийг бүтээх, олз омог олох, гэм хорыг арилгах, бузар дэвийг ариутгах, өвчин эмгэгийг эдгээх, хар цагаан хэл амнаас сэргийлэхийн тухайтад уншвал зохилтой судар номын уншлагыг орууллаа.
Сүсэгтэн олон та бүхэн сэтгэлийн угтаа сүслэн залбирч, арц хүч асаан судар номыг уншуулваас дээдийн номын хүч арвидан, эрхэм хүмүүн таны юу санасан есөн хүсэл тань сэтгэлчлэн бүтэхийн өлзий учрал буй юм.
Цаашид ямар судар ном оруулваас зохилтой талаарх саналаа манай сайтад илгээнэ үү.