“Мон-Атом” ТӨК одоогийн байдлаар Дундговь аймгаас нийт 12 ураны ордод хайгуулж хийж, нөөц тогтоогоод байгаа ба хамгийн сүүлд Дорнод аймгийн Гурванбулагийн ураны ордыг ашиглах техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дуусч байгаа гэнэ.
Ордуудад хайгуул бүрэн хийж дууссаны дараа олборлолтыг хэзээнээс эхлүүлэхийг шийдвэрлэх юм байна. “Мон-Атом” компанийн одоогийн илрүүлээд байгаа ураны нөөцийн хэмжээ 63 мянган тонн ч хайгуул хийх орд ийнхүү нэмэгдсээр байгаа тул цаашид ч өссөөр байх аж. Тиймээс ураны олборлолт хийх нөөцийн хэмжээ эцэслэн батлагдаагүй байна.