Хакухо М.Даваажаргал энэ жилийн наадамд барилдана

images (2) Саяхан Монголдоо ирж улсын харцага Даваабаатартай хүч үзээд явсан Их аварга Хакухо М.Даваажаргал энэ жилийн наадамд Монгол бөхийн дэвжээнээ барилдахаар болжээ.

Тодруулбал, тэрээр ирэх долдугаар сарын 26, 27-нд болох Төв аймгийн наадамд оролцох гэнэ. Учир нь Төв аймаг нь түүний аав дархан аварга Ж.Мөнхбатын төрсөн нутаг ажээ.  Тэрээр энэ тухайгаа “Нагоя башё өндөрлөх долдугаар сарын 22-нд Монголдоо очиж, бэлтгэл хийгээд барилдах бодолтой байна. Сая Монголд хариад монгол бөхчүүдтэй барилдсан чинь сайхан санагдсан. Үндэсний бөхийн дархан аваргын хүү болохоор монгол бөхөөр барилдахсан гэж үргэлж бодож явдаг.Төв аймгийн наадамд хүндэт зочноор уригдсан ч барилдмаар байна гэдгээ хэлсэн байгаа. 25 удаа түрүүлсэн ёкозүна ялагдах нь эвгүй ч гэсэн үзнэ ээ” хэмээжээ.

Г.Сонор ugluu.mn

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …