Холливудын хамгийн сайн 10 аав

Тэд ар гэртээ анхаарал хандуулдаг, үр хүүхдэдээ цаг зав гаргаж чаддаг холливудын үлгэр жишээч аавуудыг нэрлэсэн байна.

1.Брэд Питт, 50 настай

bestdad02-114900-1787473532

Жагсаалтад жүжигчин Брэд Питт орохгүй бол “Холливудын хамгийн сайн 10 аав” жагсаалтыг гаргаад ч хэрэггүй байх. Учир нь тэрээр өөрийн зургаан хүүхдээ эхнэр Анжелина Жолигийн хамт өсгөж байгаа билээ. Брэд өөрийн ажилдаа цаг гаргахаас гадна гэр бүл, үр хүүхэдтэйгээ хамт байхыг хичээдэг Тэрээр нэгэн ярилцлагадаа дахин хүүхэд үрчилж авах бодолтой буйгаа наргиан болгон дурдаад авсан. Магадгүй тэд бүл нэмэхийг үгүйсгэхгүй юм.

2. Мэттью МакКонахи, 44 настай

bestdad01-114849-1608281148

Саяхан Оскарын шагнал хүртсэн Мэттью МакКонахи шилдэг эрэгтэй жүжигчнээс гадна “шилдэг” аав гэнэ. Тэрээр Бразилийн загвар өмсөгч, телевизийн хөтлөгч Камила Элвэстэй 2006 онд танилцаж, 2012 онд хуримаа хийжээ. Хосууд өдгөө гурван хүүхэдтэй. Мэттью МакКонахи мундаг эцэг байхаас гадна хүүхдийн төлөө сайн үйлс хийдэг нэгэн гэнэ. Мэттью “Амьдраад байгаарай” хэмээх өвөрмөц нэртэй сайн үйлсийн санг үүсгэн байгуулжээ. Энэхүү сан нь өсвөр насны хүүхдүүдэд идэвхтэй амьдралаар амьдарч, тэр тусмаа амьдралын эрүүл хэв маягийг уриалж, сайн хүн болоход нь туслах зорилготой аж.

3. Дэвид Бекхэм, 38 настай

bestdad03-114910-180303955

Өдгөө зодог тайлсан Дэвид Бекхэм “их спортоосоо хөндийрсөн минь надад нэг талаараа маш сайхан байна” хэмээж байсан. Учир нь Дэвид дөрвөн хүүхдэдээ хангалттай цаг зав гаргах боломж гарч ирж байгаад тун таатай хандсан нь тэр. Тэрээр хүүхдүүддээ хичнээн их хайртайгаа өөрийн бие дээр нэрийг нь шивж баталсан бөгөөд бага охин Харперын нэрийг хүзүүн дээрээ, гурван хүүгийнхээ нэрийг нуруун дээрээ мөнхөлсөн байдаг.

4. Гэвин Россдейл, 48 настай

bestdad04-114921-247024265

Рок од Гэвин Россдейлыг дуучин Гвин Стефанигийн нөхөр гэдгээр нь хүмүүс ихэвчлэн мэддэг. Тэрээр өдгөө гурван хүүтэй бөгөөд бага хүү нь өнгөрөгч сарын 28-нд мэндэлсэн юм. “Хүүхэдтэй болсны дараа хайр ундраад л байх нь байгалийн жам юм байна. Маш гайхалтай сайхан мэдрэмж” хэмээн том хүү Кингстоноо төрөөд удаагүй байхад ярьжээ. Мөн тэрээр “Аялан тоглолтоор явах үеийн мэдрэмж надад бага зэрэг хэцүү байдаг. Эхнэр хүүхдээ бүр нохойгоо хүртэл санадаг шүү” гэсэн байдаг.

5. Бэн Стиллер, 48 настай

bestdad05-114933-129702889

Инээдмийн киноны жүжигчин Бэн Стиллер амьдрал дээр ч хүүхдүүддээ цаг үргэлж инээд баясал бэлэглэхийг хүсдэг гэнэ. Тэрээр охин, хүү хоёртой бөгөөд эцэг байх үүргийг жүжиглэхээс илүү бэрхшээлтэй зүйл ч “жинхэнэ аз жаргал” хэмээн тодорхойлсон байдаг.

6. Уилл Смит, 45 настай

bestdad06-114946-1994148214

Жүжигчин Уилл Смит бол сайн аавуудын нэг том үлгэр жишээ гэгддэг. Тэр реп үглэж чадна, авьяаслагаар жүжиглэж чадна, сайн хань байж чадна мөн “мундаг” аав байж чаддаг нэгэн аж. Тэрээр Жаден болон Виллоу хэмээх охин, хүү хоёртой. Уилл Смит хүү Жадентайгаа хамт хоёр ч кинонд тоглосон байдаг. Бяцхан хүүгээ дагуулан, ядуу тарчиг амьдралаас их амжилтад хүрч буй эцгийн дүрийг, хүү Жадентай хамт тоглосон “Аз жаргалын эрэлд” кинонд Уилл чадварлаг харуулдаг билээ. Амьдрал дээр ч тэр мөн сайн эцэг бөгөөд “Аав гэхээсээ илүүтэй үр хүүхдүүдийнхээ сайн найз нь байх хэрэгтэй” гэсэн зарчмаар ханддаг аж.

7. Бэн Аффлек, 41 настай

bestdad07-114958-678234166

Бэн Аффлек дуучин Женнифер Лопезтой болзож байхдаа олны нүдэнд байнга ил байсан гэхэд болно. Харин түүнээс салсныхаа дараа жүжигчин Женнифер Гарнертай уулзах болж удалгүй хуримаа хийн нам жим амьдрах болсон. Тэд хоёр охин, нэг хүүтэй бөгөөд Бэн нэгэн ярилцлагадаа “Хэрэв цаг зав гарах л юм бол би хүүхдүүдтэйгээ хамт байхыг хичээдэг. Хамт тоглох, бассейнд орох гээд ер нь хамт юу хийж болохоор байна тэр бүгдийг хийхийг зорьдог” гэсэн нь түүнийг хэр сайн аав болохыг илтгэж байна.

8. Жоэл Мэдден, 35 настай

bestdad08-115007-1360184079

“Good Charlotte” хамтлагийн дуучин Жоэл Мэдден нь Николь Ричитэй ханилж охин, хүү хоёртой болсон. Тэрээр “Охин минь дуунд маш их дуртай. Би түүнд унтахаас нь өмнө байнга дуу дуулж өгдөг” гэжээ. Тэрээр мөн л чөлөө зав гарах бүрийд гэр бүлийнхэнтэйгээ байхыг хүсдэг гээд “Би бага зэрэг ажлын хэнхэгтэй хүн. Аз болоход хүүхдүүд минь маш сайн ээжтэй, бүр супер ээж шүү. Түүнгүйгээр бид юуг ч хийж чаддаггүй. Ажлын шаардлагаас болоод заримдаа хүүхдүүдтэйгээ ханатлаа хамт байж чаддаггүй ч би сайн аав байхыг хичээдэг” хэмээн эцэг байх үүргийнхээ талаарх сэтгэгдлээ хуваалцсан байдаг.

9. Адам Сэндлер, 47 настай

bestdad09-115019-16772925

Холливудын инээдмийн шилдэг жүжигчдийн нэг Адам Сэндлер мөн л “шилдэг” аавын жагсаалтад багтжээ. Тэрээр 2006 онд эцэг болсон бөгөөд энэ талаараа “Нью-Йорк пост” сонинд өгсөн ярилцлагадаа “Би хүүхэдтэй боллоо. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр 39 жил өөрийнхөө төлөө амьдарсан бол одоо 40 наснаас эхлэн хэн нэгний төлөө бүхнээ зориулах цаг нь иржээ” хэмээн ярьж байжээ.  Тэрээр өдгөө хоёр охинтой юм байна.

10. Брюс Уиллис, 58 настай

bestdad10-115028-867466318

Хатуу самар Брюс Уиллисийг жүжигчин Дэми Муртай ханилж гурван охинтой болсныг хүмүүс сайн мэднэ. Харамсалтай нь хос хоёр тийш болсон ч тэрээр охиддоо хангалттай цаг зав гаргахыг хичээдэг аж. Мөн тэрээр загвар өмсөгч Эмма Хэмингтэй гэрлэж 2012 онд охинтой болсон билээ. “Esquire” сэтгүүлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Эцэг хүн хүүхдүүдийнхээ санаа бодлыг сайн сонсох хэрэгтэй байдаг. Үүнээс л сайн эцэг байх үгүй чинь хамаарна” гэсэн байдаг.

index

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …