Автобусны жолооч нар 0,23-0,55 хувийн согтолттой жолоо барьж явжээ

download (3)Нийслэлийн Баянгол дүүргийн Замын цагдаагийн тасгаас өнгөрсөн лхагва гарагт 06.00-08.00 цагийн хооронд Баянгол дүүргийн нутаг Эрчим хүчний гудамжинд том оврын нийтийн тээврийн автобуснуудын жолооч нарыг шалгасан байна.

Шалгалтаар “Мяралзаа” ХХК-ийн “Hyundai Aero city” 540 маркийн, 22-96 УНП улсын дугаартай автобусны жолооч 0.55 хувь согтолттой, “Тэнүүн Огоо” ХХК-ийн “Hyundai Aero city” 540 маркийн 43-79 УНС улсын дугаартай автобусны жолооч 0.30 хувь, “Эрдэм Транс” ХХК-ийн Daewoo маркын 06-72 УНС улсын дугаартай автобусны жолооч 0.23 хувь согтолттой, “Тэнүүн Дэлгэр” ХХК-ийн “Daewoo” маркын 41-12 УНЗ улсын дугаартай автобусны жолооч 0.41 хувийн согтолттой байжээ.

Мөн “Эрдэм Транс” ХХК-ийн Daewoo маркийн 05-22 УНЧ улсын дугаартай автобусны жолооч нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй хөдөлгөөнд оролцсоныг илрүүлсэн байна. Ийнхүү ганцхан удаагийн шалгалтаар автобусаар үйлчлүүлдэг иргэдийн амьдрах баталгаа үгүй байгааг албаныхан нотолчихлоо.

/Монголын мэдээ/

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …