Хувийн хэвшлийн цэцэрлэг, сургуулийг нийслэлээс дэмжин ажиллана

f874fecd1b72550bbigТөр хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд нийслэлийн Боловсролын газар, төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгийн холбоодтой хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ажиллагаанд Монголын Хувийн хэвшлийн бага, дунд сургуулиудын холбоо, нийслэлийн Цэцэрлэгийн удирдах ажилтнуудын холбоо, Монголын Сургуулийн өмнөх боловсролын хувийн хэвшлийн байгууллагуудын холбоо, Монголын хувийн хэвшлийн цэцэрлэгийн үүсгэн байгуулагчдын холбоо зэрэг байгууллагууд оролцсон байна. Нийслэлээс эдгээр байгууллагуудтай Боловсролын хөгжлийг дэмжих, Ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн менежментийг сайжруулах, удирдах ажилтан болон багш нарыг чадавхижуулах, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх,  боловсролын бодлого зорилтыг хамтран хэрэгжүүлэх, Боловсролын салбарын эрхзүйн шинэчлэлийг боловсронгүй болгох, шинэчлэх, дүрэм журмыг боловсруулахад холбооны саналыг авах, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын болон Ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах, үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах,  Төрийн зарим чиг үүргийг холбоонд шилжүүлэх, харилцан санхүүгийн дэмжлэг үзүүлэх  чиглэлээр  хамтран ажиллах юм байна. 

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …