Супер “бөгс долоолт”

bogsМонголчууд эртнээс бялдууч түшмэдийг  төрийн үйл хэргээс ангид байлгаж, бялдууч нарт хатуу хуулийн цээрлэл хүлээлгэж байсан  түүхэн уламжлалтай. Хаад ноёдыг бялдууч түшмэдүүд  л эгэл олноос  хөндийрүүлж,  шударга бус  шийдвэр гаргахад нөлөөлдөг гэдэг.

Харин эдүүгээгийн шударга бус нийгэмд,  шударга бусаар ажиллаж, амьдарч байгаа нь хождог болтой юм. Үнэнч шударгаар ажиллаж амьдран, бизнес эрхлэх гэхлээр татвар болон төрийн байгууллагын элдэв дарамт иргэдийг сөхрүүлж байна. Арга ядахдаа Монголын  олон зуун  залуус сайд дарга нарын цүнхийг барьж, гутлыг нь үдэж, өмнө хойно нь гүйсээр тун удахгүй  “хурган” дарга болохыг мөрөөдөн,  даргынхаа төлөө “морь нохой мэт” зүтгэж байна. Ингэснийхээ хүчинд удалгүй  тэдгээр залуус өөрсдөө дарга болж, мөн л   өөртөө үйлчлэх бялдуучдын  “арми”-ийг бэлтгэж эхлэнэ.

Ийм нөхцөл байдал нийгэмд нэгэнт бодит зүйл  болсныг хүмүүс нэлээд ярьдаг. Даргад бялдуучлагчдыг  өнөө цагт  “бөгс долоогчид” гэж  нэрлэдэг юм билээ. Ийм нэгэн супер “бөгс долоогч”-ийн тухай мэдээллийг та бүхэндээ хүргэе. Тэрээр нэгэн сайдад хандан ийм албан бичиг илгээжээ.Үүнийг уншаад инээх, ичих хоёр зэрэгцсэнийг нуух юун…

1982069_645068895529256_992425403_n

А.Галт

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …