Твинклэ Двиведи хэмээх энэ жаахан охин цусаар уйлдаг. Үнэхээр итгэмээргүй ч энэ бол үнэн юм. Тэр одоогоор дэлхийд мэдэгдээд буй гаж физикийн тогтолцоотой гурван хүний нэг аж. Эмч нар түүний эл байдлыг судлаж, ямар учраас түүний нулимсны оронд цус гоожиж буйг тогтоохоор ажиллаж байна.
Твинклэ Двиведи гэж хэн бэ?
Твинклэ Двиведи нь 12 настай, Энэтхэгийн Лакнов тосгонд амьдардаг. Тэрээр зөвхөн цусаар уйлаад зогсохгүй гарын алга, шуу болон толгойноос ч мөн цус гоождог аж. Анх охины биеэс 10 настайгаас нь эхлэн цус гарах болсон байна.
Эрдэмтэд юу гэв?
Эрдэмтэд одоог хүртэл охиныг судлаж байна. Чухам түүний бие физлогид ямар өөрчлөлт гарсны улмаас ийн цусаар уйлж, биеэс нь цус шүүрэх болсоныг тайлахаар хичээж байгаа гэнэ. Эрдэмтдийн таамаглаж буйгаар охин Type II von Willebrand хэмээх нэг төрлийн цусны бүлэгнэх идэвхийн өвчин туссан эсвэл Haemolacria хэмээх хам шинжтэй гэжээ.http://www.ugluu.mn/7720.html
Твинклэ Двиведитэй адил цусаар уйлдаг хүмүүс
Салвино Инмэн хэмээх 15 настай АНУ-ын иргэн өдөрт 3 удаа цусаар уйлдаг.
Рашида Катуун мөн л Энэтхэг охин. Эд нарт бүгдэд нь нарийвчилсан шинжилгээ хийж, нулимсны оронд цус гоожиж буй шалтгааныг тогтоохыг оролдож байна.
М.Сониуч Ugluu.mn