Манайхантай адил алтны нинжа нар Тайландад ч байдаг юм байна. Тодруулбал, Тайландын Лампанг тосгоны иргэд, тариа ургацын гарц муутай, хур бороо хтэй үед гэр бүлээрээ гар аргаар алт олборлодог байна. Тэд өдрийн хоол хүнсээ залгуулах гэж эцэг, эх, үр хүүхдийнхээ хамтаар уг ажлаа хийдэг бөгөөд өдөрт ихдээ 15 доллар хүрэх алт олдог ажээ.
Гэхдээ өдөр бүр олз омогтой байна гэж байдаггүй. Хамгийн гол нь тэд голоос алт олборлодог бөгөөд мөнгөн ус хэрэглэн алтаа ялгаж авдаг байна. Үүнээс болж голын ус ихээр бохирддог аж.