Жил бүрийн хавар Япон улсад “эр, эм бэлэг эрхтэн”-ий наадам буюу “Канамару Мацури” болдог ажээ. Энэ уламжлалт наадам нь бүр 1500 жилийн тэртээгээс уламжлалтай юм байна.
Гэрэл зургийг Жонатан Адамс
Тагата ариун сүмд залбирч буй ахмад настан.
198 см урттай мөргөлийн эрхтэн.
Ариун сүмээс эрхтэнг гаргаж ирэхэд бүгд алга ташин, дуу хууртай угтаж авдаг. Энэ нь Япончуудын үр удам улам өнөр болж, хүчирхэгжихийн бэлэгдэл юм.
Энэ баярын үеэр хосууд гэр бүл бололцох нь элбэг бөгөөд баярын гол билэгдэл нь гэр бүл, удам угсааны эв нэгдлийг батжуулахад оршдог байна. Мөн хүүхэдгүй гэр бүлүүд үр хүүхэдтэй болохоор залбирдаг.
Маш том үтрээг машинаар Ариун сүмд авчирч байна.
Эрчүүд Ариун сүмд үтрээг оруулалцахаар ихэд чармайх бөгөөд бүгд адис авдаг.
Хүмүүс эрхтэнд залбирснаар үр хүүхэдтэй болно гэдэгт итгэдэг. Басхүү наадамд оролцсонороо баяр хөөртэй болдог.
Наадмын үеэр эрхтэний хэлбэр бүхий чихэр, шоколад, гадил болон бэлэг дурсгалын зүйлс ихээр худалдаалдаг.
Эцэг эхчүүд хүүхдүүддээ эрхтний баярт зориулсан уламжлалт хувцас өмсгөн ирдэг.
Модоор урласан бэлэг дурсгал.
Эр бэлэг эрхтэн болон үтрээний хэлбэртэй үнсний сав.
Хамгийн их борлуулалттай шоколад.