Хамгийн сүнслэг иог буюу нүцгэн иог нь өдгөө Америкт ихээхэн дэлгэрээд байгаа аж. Хүмүүс тус иогоор ихээр хичээллэх болсон бөгөөд үүний гол онцлог нь бусад иогоор хичээллэснээс илүү их энерги хуримтлуулдгаараа онцлог гэнэ.
Учир нь хүн анх эхээс мэндэлснээрээ буюу элдэв материаллаг зүйлгүйгээр иогийн дасгал хийн, бясалгаснаар динамик хүчийг ихээр хуримтлуулж чаддаг ажээ. Хүмүүс Нүцгэн иогоор хичээллэхдээ бие биенээсээ огт ичдэггүй бөгөөд зөвхөн дасгалдаа хамаг анхаарал, зүрх сэтгэлээ зориулдаг байна.
Энэхүү сонирхолтой иогийн талаар гэрэл зурагчин Шэннон Стэпплтон сурвалжлан зураг авчээ.