Хүн төрлөхтний түүх соёлын өлгий болсон Египетэд хогон дунд амьдардаг хэсэг бүлэг хүмүүс бүр бүхэл бүтэн хогны хот гэж байдаг ажээ. Тус хотод Египетийн томоохон хотуудын бүхий л хогийг авчирдаг бөгөөд энд амьдардаг хүмүүс хогноос зарж борлуулан мөнгө болгох боломжтой эсвэл дахин ашиглаж болохуйц зүйлсийг түүж ангилдаг байна.
Ийнхүү ангилах ажиллагаа явагдсанаар хүмүүс энэ бүх хогны 80 хувийг мөнгө болгон арилжиж чаддаг гэнэ.