Төв Аймгийн Оюутан Залуучуудын Холбооноос зохион байгуулж буй аливаа үйл ажиллагаа нь аймгийнхаа оюутан залуучуудын сурч боловсрох орчинг бий болгох, хамтран нэгдэж үзэл, үнэт зүйлс, эрх ашгаа хамгаалах бололцоог бүрдүүлэх, тэдний амралт чөлөөт цагаа бүтээлч, үр дүнтэй өнгөрүүлэх, эрүүл мэнд бие бялдраа чийрэгжүүлэх, мэдлэг боловсролд нь нэмэр болохуйц хувь хүний хөгжлийг дэмжих, төлөвшлийг бататгахад чиглэгдсэн байдаг.
Хамрах хүрээ: Их, дээд сургууль, коллежид суралцагч Төв аймгийн оюутнууд
Төрөл: Сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, ширээний теннис
Хугацаа: 2014 оны 04 дүгээр сарын 19, 20 /сагсан бөмбөг, шатар/, 26, 27 /гар бөмбөг, ширээний теннис/-ны өдрүүдэд болно.
Хаана: “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуулийн спорт заал
Техникийн зөвлөгөөн: 2014 оны 04 дүгээр сарын 18-ны 18:00 цагт /сагсан бөмбөг, шатар /, 25-ны 18:00 цагт /гар бөмбөг, ширээний теннис/ Тусгаар Тогтнолын Ордны 1 давхарын “Залуус Хөгжлийн Төв”-д болно. Багийн ахлагч нар төрөл тус бүрээр нь багийн мэдүүлгээ цаасан дээр шивж /бичиж/ авч ирнэ. Зөвлөгөөн дээр мандат олгоно.
Тавигдах шаардлага:
– Хувцас жигдэрсэн байх
– Баг тус бүр ахлагчтай байх
– Хугацаандаа бүртгүүлж, техникийн зөвлөгөөнд оролцсон байх
– Тамирчид бүртгүүлэхдээ /техникийн зөвлөгөөний үеэр бүртгэнэ/ тухайн сумын харъяат болохыг батлах бичиг баримт болон оюутан болохыг батлах бичиг баримттаа авч ирсэн байх /иргэний үнэмлэх, оюутны үнэмлэх/
– Сагсан бөмбөгийн баг 6 гишүүнтэй, гар бөмбөгийн баг 7 гишүүнтэй байх
Жич: Багийн нийлбэр дүнгээр /4 төрөлд гаргасан амжилтын нийлбэр дүн/ тэргүүн байр эзэлсэн баг шилжин явах цом эзэмшинэ. Төрөл тус бүр эхний 3 байрыг шалгаруулан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулна.
Төв аймгийн оюутан залуучууд та бүхнийг өргөнөөр оролцохыг хүсье.
Зохион байгуулах комисс